Намайг Тайван гэдэг. Би бол одоогоор 13 настай энгийн л нэгэн хүүхэд. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй харин минийх бол маш энгийн. Юу вэ? гэж үү? жирийн л эрүүл сайхан амьдрахыг л би хүсдэг. Хичнээн ядуу эсвэл баян байх нь хамаагүй ээ. Зүгээр л эрүүл жаргалтай халуун дулаан сэтгэлтэй байхад л тэр бол амьдрал. Мэдээж зовлонгүй амьдрал гэж юу байх вэ? Зовлон байлгүй л яахав! Хамгийн гол нь тулгарсан зовлонгоо давах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Би өөрөө сэтгэлийн тэнхээ муутай хүн л дээ. Гэхдээ сайн сайхан зүйлсийн талаар бодож төсөөлж нам гүм орчинд очиж эсвэл сайхан зөөлөн аялгуутай дууг аяархан тавихаар л сэтгэл сэргээд улам ялагдмааргүй санагдаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийх урам зориг ордог. Монгол улс одоогоор эдийн засгийн хямралд орсон гэж байгаа. Үүний учир нь төр нь ч иргэд нь ч аль алийгаа үздэггүйд байгаа юм. Тэрнээс гадна мөнгө хүнийг өөрчилдөг Мөнгө хүнийг үнэхээр өөрчилдөг. Мэдээж сайн зам руу биш. Та ухаантай байсан ч мөнгөний төлөө хүний мөс бусдыг гэх сэтгэлээ алдах болно. Би энэ блогоороо дамжуулж ердөө л хүмүүст сайн сайхан, халуун дулаан дотно сэтгэлийг л мэдрүүлэхийг хүссэн юм. Таньд бага ч болов эерэг сэтгэгдэл очсон бол тэр миний амжилт. Миний бичсэн зүйлсийг уншиж амьдралынхаа алтан цаг завыг зарцуулсанд тань баярллаа. Дараагийн үг маань дээд талдаа 7 хоногт орж байх болно. Аль болох заваараа л оруулья! Таны амьдралд АМЖИЛТ!
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Komentar