Хүн чанар гэж таны бодлоор юу вэ? Нэгнийгээ үнсэх, зүгээр л бэлэг өгөх үү? Хэрэв та ингэж боддог бол үгүй шүү. Хүн чанар гэдэг бол юугаар илэрхийлэгдэж болдог хэрнээ маш нандин зүйлсийн нэг. Таны ээж, аав, эмээ гээд тэд таныг загнадаг уу? Та загнахад нь дуртай байдаг уу? Хэрэв дургүй бол та бүхнийг сайхнаар харж нэг үзээрэй. Энгийн амьдрал дээр зүгээр л уур уцаартай даа загнаж байгаа мэт. Гэвч түүний ард маш их сэтгэл, хайр, санаа зоволт бий. Хүн чанар гэдэг бол хүн нэг бусдыгаа энэрлэж хайрлаж, өрөвдөж, аль болох сайнаар хандаж туслаж байхад л хүн чанар. Та хүнд бэлэг өгөх гэж байгаа бол юу өгөх тань гол биш, ямар сэтгэл агуулж өгснөөрөө блэгний мөн чанар танигдана. Хүн чанараа хэзээ ч битгий гээгээрэй. Та хүн чанартай байхад хаана ч хайрлагдаж хүндлэгдэх болно. Хэрэв та өөрийгөө хүн чанаргүй гэж боддог бол хүн чанарыг өөрөө бүтээ. Сэтгэлийнхээ гүнээс ухаж гаргаж ир. Хүн чанар гэдэг чинь алт, алмазаар үнэлэшгүй эд шүү. Хүн чанартай бол бүхнийг бүтээнэ. АМЖИЛТ!
Дараагийн
« Өмнөх
« Өмнөх
Өмнөх
Дараагийн »
Дараагийн »
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Komentar