Найз нөхөд бол найзаас өөр юугаар ч орыг нь дүүргэж чадахааргүй зүйл. Үнэндээ найз жинхэнэ найз гэдэг бол таныг хэзээд ойлгодог, ямар байгааг чинь бие сэтгэлээрээ мэдрэх нэгэн л таны найз. Ердөө таньтай цуг байлаа гээд таны найз биш юм шүү. Найз нөхөрлөл бол таны дотор байгаа тэр муу муухай, эмх замбраагүй ойлгомжгүй, хүнд хэцүү сэтгэлийг хамт хуваалцах нэгэн юм. Та мэдээж найзтай байх. Найзгүй хүн гэж бараг үгүй байх. Хэрвээ та найзыгаа үнэхээр эрхэм, үнэтэй гэж боддог бол найзыгаа хэзээ ч битгий алдаарай. Найз нөхөрлөлд мэдээж маргаан зөрчилдөөн гарах нь ойлгомжтой. Гэхдээ та үүнийгээ ойлгож тунгааж нэгнийгээ уучилж буцаад нийлээрэй. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ? сэтгэгдлийн хэсэг дээр үлдээгээрэй! Таньд бага зэрэг ч тус болж магадгүй гэсэн үүднээс доорх Анимейшн-ыг оруулж өглөө. Нөхөрлөлөө хүндэлж яваарай!
Хүн чанар гэж юу вэ?
Хүн чанар гэж таны бодлоор юу вэ? Нэгнийгээ үнсэх, зүгээр л бэлэг өгөх үү? Хэрэв та ингэж боддог бол үгүй шүү. Хүн чанар гэдэг бол юугаар илэрхийлэгдэж болдог хэрнээ маш нандин зүйлсийн нэг. Таны ээж, аав, эмээ гээд тэд таныг загнадаг уу? Та загнахад нь дуртай байдаг уу? Хэрэв дургүй бол та бүхнийг сайхнаар харж нэг үзээрэй. Энгийн амьдрал дээр зүгээр л уур уцаартай даа загнаж байгаа мэт. Гэвч түүний ард маш их сэтгэл, хайр, санаа зоволт бий. Хүн чанар гэдэг бол хүн нэг бусдыгаа энэрлэж хайрлаж, өрөвдөж, аль болох сайнаар хандаж туслаж байхад л хүн чанар. Та хүнд бэлэг өгөх гэж байгаа бол юу өгөх тань гол биш, ямар сэтгэл агуулж өгснөөрөө блэгний мөн чанар танигдана. Хүн чанараа хэзээ ч битгий гээгээрэй. Та хүн чанартай байхад хаана ч хайрлагдаж хүндлэгдэх болно. Хэрэв та өөрийгөө хүн чанаргүй гэж боддог бол хүн чанарыг өөрөө бүтээ. Сэтгэлийнхээ гүнээс ухаж гаргаж ир. Хүн чанар гэдэг чинь алт, алмазаар үнэлэшгүй эд шүү. Хүн чанартай бол бүхнийг бүтээнэ. АМЖИЛТ!
Нэг сайхан сэтгэлээ нээе!
Намайг Тайван гэдэг. Би бол одоогоор 13 настай энгийн л нэгэн хүүхэд. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй харин минийх бол маш энгийн. Юу вэ? гэж үү? жирийн л эрүүл сайхан амьдрахыг л би хүсдэг. Хичнээн ядуу эсвэл баян байх нь хамаагүй ээ. Зүгээр л эрүүл жаргалтай халуун дулаан сэтгэлтэй байхад л тэр бол амьдрал. Мэдээж зовлонгүй амьдрал гэж юу байх вэ? Зовлон байлгүй л яахав! Хамгийн гол нь тулгарсан зовлонгоо давах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Би өөрөө сэтгэлийн тэнхээ муутай хүн л дээ. Гэхдээ сайн сайхан зүйлсийн талаар бодож төсөөлж нам гүм орчинд очиж эсвэл сайхан зөөлөн аялгуутай дууг аяархан тавихаар л сэтгэл сэргээд улам ялагдмааргүй санагдаад хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийх урам зориг ордог. Монгол улс одоогоор эдийн засгийн хямралд орсон гэж байгаа. Үүний учир нь төр нь ч иргэд нь ч аль алийгаа үздэггүйд байгаа юм. Тэрнээс гадна мөнгө хүнийг өөрчилдөг Мөнгө хүнийг үнэхээр өөрчилдөг. Мэдээж сайн зам руу биш. Та ухаантай байсан ч мөнгөний төлөө хүний мөс бусдыг гэх сэтгэлээ алдах болно. Би энэ блогоороо дамжуулж ердөө л хүмүүст сайн сайхан, халуун дулаан дотно сэтгэлийг л мэдрүүлэхийг хүссэн юм. Таньд бага ч болов эерэг сэтгэгдэл очсон бол тэр миний амжилт. Миний бичсэн зүйлсийг уншиж амьдралынхаа алтан цаг завыг зарцуулсанд тань баярллаа. Дараагийн үг маань дээд талдаа 7 хоногт орж байх болно. Аль болох заваараа л оруулья! Таны амьдралд АМЖИЛТ!
Subscribe to:
Posts (Atom)